Хүний биед том жижиг хоёр төрлийн хөлсний булчирхай байдаг.
Хөлсний жижиг булчирхай нь ус, органик бус давсийг, харин хөлсний том булчирхай нь: өөх тос, уураг ялгаруулдаг. Бактери нь том жижиг булчирхайг эдгээр уураг, өөх тосыг задлах үед үржиж, эвгүй үнэр үүсгэдэг байна.
Энгийн гоо сайхны үнэр дарагч ихэвчлэн арьсны нүхийг бөглөж уураг, өөх тосыг гадагшлуулахаас сэргийлэх замаар үнэр дарах тул усанд орсны дараа арьсны нүх онгойход шууд муухай үнэр гарч эхэлдэг. Тиймээс олон дахин түрхэх усанд орох шаардлагатай болдог.
Мөн уураг, өөх тос задлагч бактерийг устгаж үнэргүйжүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүн байдаг боловч нянгийн өсөлт хурдацтай явагдах тул ихэвчлэн нэг өдрийн дотор концентраци нь дээд цэгтээ хүрдэг бөгөөд эдгээр бактери нь их олноор орших тул бүрэн устгах боломжгүй.
Өсвөр насны хүүхдүүдэд гормоны өөрчлөлт явагдахад хөлсний булчирхайнууд маш идэвхитэй болдог тул амархан хөлсний эвгүй үнэртэй болчихдог.
Хятадын уламжлалт анагаах ухаанд суурилсан “Doctor Zeng” суганы дезодорант гелины үйлчлэх механизм нь: Хөлсний булчирхайн хэт идэвхжлийг бууруулж, нян бактерийн эмгэг үйл явцыг саармагжуулах үйлдэл үзүүлснээр, өөх тосыг задлах явцад эвгүй үнэр гарахгүй мөн арьсны нүх сүвийг бөглөхгүй учраас 7-21 хоногийн хугацаанд усанд орох бүрд хэрэглэх шаардлаггүй болох нь батлагдсан.
Баталгаажсан судалгаагаар:
2022 онд дезодорантаа туршихаар Канадын Intertek компанид хандаж эмнэлзүйн судалгаа хийлгэсэн бөгөөд судалгаанд хамрагдсан хүмүүс ”21’’ хоног орчим суганы үнэр нь дарагдаж байгааг баталсан байдаг. Тиймээс тухайн хэсэг газрын үнэрийг үр дүнтэйгээр дарах зорилго баталгаажиж бид Doctor Zeng суганы дезодорант тосыг танд санал болгож байна.
Хэрэглэх заавар:
Нэг удаагийн хэрэглээний нэг хос 2 ширхэг ууттай бүтээгдхүүнийг унтахын өмнө суга тус бүрд тосон түрхлэгээс жигд түрхэнэ. 8 цагийн дотор угааж болохгүй. Хэрэв таны суга хуурайших шинж ажиглагдвал загатнаа үүсэхээс сэргийлэх үүднээс вазелин эсвэл биеийн тос түрхээрэй. Хувь хүний нас, хүйс, амьдралын хэв маягаас хамааран бүтээгдэхүүн дунджаар 21 хоног үйлчилнэ. Тиймээс 7-30 хоног тутамд түрхэх шаардлагатай.
Харшил, тууралт өгөх үү?
Doctor Zeng гель нь парабен, спирт, будагч бодис зэрэг химийн найрлагагүй тул аюулгүй. Найрлаганд нь орсон ургамлын аль нэгээс харших эсэхээ өвдөгний арын хэсэгт түрхэж тест хийж үзээрэй. Улайлт, тууралт үүсвэл энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж үл болно.