• Үйлчилгээ: Арьсыг гүн чийгшүүлж, нөхөн төлжүүлнэ. Хөгшрөлтийн эсрэг залуужуулах үйлчилгээтэй.
Нүүрний нарийн үрчлээг тэнийлгэж, унжсан арьсыг өргөж чангалах бөгөөд арьсны уян хатан чанарыг эсийн түвшинд сайжруулна.Гүн чийгшүүлж, гэрэлтүүлнэ. Хуурайшсан арьсыг дотроос нь гүн чийгээр хангаж, өнгө алдаж гундсан царайг сэргээн,тунгалаг болгоно.
Хамгаалалтын давхаргыг бэхжүүлнэ:
Гоо сайхны процедурын дараах болон гадны нөлөөнд өртөмтгий арьсны хамгаалалтын барьерыг зузаатгаж, эрүүлжүүлнэ.
Найрлага орц:
Ниацинамид арьсны нөсөө толбо, сорвины мөрийг бүдгэрүүлж, арьсны өнгийг жигд цайруулна.
Глутатион арьсыг залуужуулах, хөгшрөлтийн эсрэг маш хүчтэй антиоксидант ба царайг хуурайшиж, гундахаас хамгаална.
Хэрэглэх заавар:
Нүүрээ цэвэрлэсний дараа тариуртай ампулаас зохих хэмжээгээр авч арьсандаа жигд шингээнэ.